Байнгын оршин суух визны өөрчлөлтийн талаархи санал хүсэлт
Бүгд Найрамдах Солонгос Улсын засгийн газар нь ‘Иргэний харьяаллын хууль’ болон ‘Иргэний бүртгэл мэдээллийн хууль’ -ийг шинэчлэн, байнгын оршин суух эрхийн тогтолцоог өөрчлөхөөр урьдчилан мэдэгдсэн байна.
Гэрлэлтийн цагаач эмэгтэйчүүд солонгост 2 жилээс дээш хугацаагаар оршин суух тохиолдолд амархан иргэншил авч болдог байсан байна. Гэвч байнгын оршин суух эрхийн тогтолцоог өөрчлөн хэрэгжиж эхлэх юм бол 3 жилээс дээш хугацаагаар оршин сууж 1 жилээс дээш хугацаагаар байнгын оршин суух ангиллаар оршин суусны эцэст иргэний харьяалал хүсэх өргөдөл гаргаж болохоор тусгагдсан байна. Оршин суух эрх олгох үндсэн шалгуур нь хэрэг зөрчилд холбогдоогүй үлгэр жишээч, амьжиргааны болон гэр бүлээ тэжээх, тэтгэх чадвартай мөн солонгос хэлний зохих түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй гэснээр байнгын оршин суух эрх авах нь бүр хэцүү болсон байна.
Хууль зүйн яам 10 сарын 15ныг дуустал ийм хуулийн өөрчлөлтийн талаархи санал хүсэлтийг хомпейж болон шуудангаар авч байна.
Гэрлэсэн цагаач эмэгтэйчүүдийн тогтвортой тайван оршин сууж чадахуйц байхаар энэ хуулийн өөрчлөлтөнд идэвхитэй санал хүсэлтээ илэрхийлэхийг та бүхнээс хүсч байна. Санал хүсэлтээ солонгос хэлээр бичих хэрэгтэй.
Дэвшүүлэх санал хүсэлтын агуулга.
1. Урьдчилсан нөхцөл байдалтай холбоотой санал хүсэлт (дэмжих буюу эсэргүүсэн санал болон шалтгаан)
2. Овог нэр ( байгууллагын хувьд байгууллагын нэр, төлөөлөгчийн овог
нэр), хаяг болон утасны дугаар
Хугацаа : 2012оны 10сарын 15 дуустал
Санал хүсэлт гаргах газар: Хууль зүйн яамны интернэт хомпейж <의견등록>
д бичих.
http://www.moj.go.kr