Цагаач эмэгтэйчүүдийн эгзэгтэй үөд авах арга хэмжээнийгарын авлагагыг хэрэглэх зааварчилгаа
Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв нь 2012 онд Гэр бүл эмэгтэйчүүдийн яамтайхамтран цагаач эмэгтэйчүүдийн нийгэм дэхь тогтвортой байдлыг бүрэлдүүлэх үүднээс цагаач эмэгтэйчүүдийн төлөө ‘Эгзэгтэй үөд авах арга хэмжээний гарын авлага’- г хэвлэн гаргасан юм.
Энэ материалд цагаач эмэгтэйчүүдийн хилээр орж ирсний дараа солонгос амьдралын эхний үед заавал мэдэх ёстой зүйлээс эхлэн гэр бүлийн хүчирхийлэл⋅бэлгийн хүчирхийлэл⋅биеэ үнэлэх болон үнэлүүлэх гэх мэт мөн хүчирхийлэлд өртсөн үед хариу авах арга хэмжээ, амьдралын явцад тохиолдож болох эгзэгтэй нөхцөл байдал үүссэн үед тусламж хүсэх арга зэргийг нарийн тодорхой тайлбарлан оруулсан бөгөөд олон янзын мэдээллүүдийг ч мөн авч болох юм.
Ялангуяа солонгос, хятад, вьетнам, филлипин, орос, кампучи, монгол зэрэг олон орны хэлээр орчуулагдснаар цагаач эмэгтэйчүүд ойлгоход бүр дөхөм болсон байна. Олон цагаач эмэгтэйчүүдийн маань солонгос дахь амьдралд нь тустай хөтөч болж өгвөл таатай байхсан.
Жич: Материалыг PDF файлаар татаж аван ашиглаж болох бөгөөд ашиглах үедээ заавал манай байгууллагыг тодорхойлж өгөхийг хүсч байна.
< Сургалтын материалын агуулга >
Анхан шатны солонгос амьдрал: Гадаадын иргэний мэдэх ёстой үндсэн тогтолцоо ( happy start хөтөлбөр )
Гэр бүлийн хүчирхийлэлд авах хариу арга хэмжээ: Тусламж авч болох байгууллага, өдөр тутмын гэр бүлийн хүчирхийлэлд авах хариу арга хэмжээ
Бэлгийн хүчирхийлэлд авах хариу арга хэмжээ: Бэлгийн хүчирхийллийн талаархи ойлголтыг шинэчлэх, хохироогчид авах хариу арга хэмжээ
Х үйсийн наймаа, авах хариу арга хэмжээ: Ажилд орохдоо ажлын онцлогыг анхаарах, баривчилгааны талаархи мэдээллийн ялгаа
Эгзэгтэй нөхцөлд авах арга хэмжээ: Гэр бүл цуцлах, өвчин тусах, эрүүл мэнд, гэрээс гарч явах зэрэг олон төрлийн нөхцөлд авч болох арга хэмжээ