<Хэргийн явц>
<2013он>
- 2013оны 1сарын 25нд Вьетнам эмэгтэй A нь хадам эцэгтээ хүчиндүүлсэн тухай хэрэг мэдүүлсэн
- 3сарын 11нд бэлгийн хүчингийн хэргийн эхний шүүх хурал.
- 3сарын 28нд уг хэргийн хоёр дах шүүх хурал.
- 5сарын 30нд уг хэргийн шийдвэр гарсан.
– Хэргийн хохироогч болох хадам эцэг(Чуй00)-т 7 жилийн хорих ял, 80цагийн бэлгийн хүчирхийллийн тусгай хөтөлбөрт хамрагдах, хохироогчийн хэргийг олон нийтэд 10 жил мэдээллэх
- 6 сарын 13нд Уг бэлгийн хүчингийн хэргийн хохироогч шүүхэд давж заалдсан
- 8 сарын 28нд хохирогч A-гийн нөхөр болох Ким00 нь гэрлэлт хүчингүй болгох тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан.
- 11сарын 5нд Бэлгийн хүчингийн хэрэгийн хохироогчийн даван заалтийг хэрэгсэхгүй болгосон
<2014он>
- 2014оны 6сарын 27нд нөхөр Ким-ийн гэрлэлт хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн эхний шүүх хурлын шийдвэр гарсан
– Гэрлэлт хүчингүй болгох, хэргийн холбогдох этгээд Вьетнам эмэгтэй A-нь хохирлын нөхөн төлбөр 8,000,000 воныг хохирогч Ким 00-д өгөх тухай шийдвэр гарсан.
- 7сарын 23нд гэрлэлт хүчингүй болгох тухай шүүхийн шийдвэрт Вьетнам эмэгтэй A давж заалдсан.
- 9сарын 18нд Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв 「Хадам эцэгтээ хүчиндүүлсэн болон гэрлэлт хүчингүй болгох шүүхийн шийдвэрийн тухай хуулийн мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалт」 – ийг ийг зохион явуулж өмгөөлөгчдийн нэгдсэн багийг байгуулсан
- 9сарын 29нд эхний шүүх хуралдаан / бусдад нээлттэй (Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв, Цагаач эмэгтэйчүүдийн түр хамгаалах төвүүдийн нэгдсэн холбоо)
- 10сарын 13нд хоёр дах шүүх хуралдаан / бусдад нээлттэй (Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв, Цагаач эмэгтэйчүүдийн түр хамгаалах төвүүдийн нэгдсэн холбоо)
Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв болон Чонбүг дахь эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд хамтарч Жонжү дахь орон нутгийн шүүхийн өмнө гадны дэмжигчдын оролцоотойгоор шүүхийн шийдвэрийг эсэргүйцсэн цуглааныг зохион явуулсан
- 10сарын 29нд хохирогч Вьетнам эмэгтэй A-гээс Мёнжи Их сургийлийн Хүүхдийн нийгмийн халамжийн тэнхим(Хүүхэд․гэр бүл сэтгэл зүйн эмчилгээний мэргэжилтэн)-н профессор Паг Бү Жин зөвлөгөө болон сэтгэл зүйн сорил шинжилгээг хийсэн
- 11сарын 5нд Мёнжи Их сургийлийн Хүүхдийн нийгмийн халамжийн тэнхим(Хүүхэд․гэр бүл сэтгэл зүйн эмчилгээний мэргэжилтэн)-н профессор Паг Бү Жин-ий Вьетнам эмэгтэй A-гийн сэтгэл зүйн магадлагааг шүүхэд хүлээлгэн өгсөн.
-‘Бэлгийн хүчингийн хэрэг болон гэрлэлт хүчингүй болгох тухай шүүхийн шийдвэр зэргээс үүдэн сэтгэлзүйн хүнд хямралд байгаа бөгөөд холбогдох эмчилгээг яаралтай хийх шаардлагатай’ гэсэн утга бүхий болно
- 10сарын 31нээс 11сарын 12н хүртэл шүүхийн шийдвэр эсэргүүцсэн өргөдөлд гарын үсэг зурах хөдөлгөөн
(2,419хүн: Солонгос иргэн 1,879 / гадаад иргэн 540)
- 11сарын17нд гурав дахь удаагийн шүүх хуралдаан,
Бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон цагаач эмэгтэйн гэрлэлт хүчингүй болгох шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн бага хурлыг Солонгос дах цагаач эмэгтэйчүүдийн холбоо, холбогдох байгууллагуудтай хамтран явуулсан
- 12сарын 15нд дөрөв дэх удаагийн шүүх хуралдаан / бусдад нээлттэй (Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв, Цагаач эмэгтэйчүүдийн түр хамгаалах төвүүдийн нэгдсэн холбоо)
<2015он>
- 1сарын 19нд хоёр дахь шүүх хурлын шийдвэр гарсан.
– Гэрлэлт хүчингүй болгох, хэргийн холбогдох этгээд Вьетнам эмэгтэй A нь хохирлын нөхөн төлбөр 3,000,000 воныг хохирогч Ким 00-д өгөх тухай шийдвэр.
- 2сарын 19нд Дээд шүүхэд давж заалдсан
- 3сарын 5нд “Хүүхэд насандаа бэлгийн хүчинд өртөн хүүхэд төрүүлсөн нь гэрлэлт хүчингүй болгох шалтгаан”–Хууль эрх зүйн асуудал болон хуулинд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг зохион байгуулсан (Эмэгтэйчүүд / Цагаач / Хууль зүйн 17 байгууллагын хамтарсан) Зохион байгуулагч: Улсын Их Хурлын гишүүн Жин Сон Ми, Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв, Солонгосын бэлгийн хүчирхийллийн эсрэг зөвлөгөө өгөх төв)
<2016он>
- 2сарын 18нд Улсын дээд шүүхээс ‘Гэрлэлт хүчингүй болгох’ тухай анхан шатны шийдвэрийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарсан
<Хохирогч Вьетнам эмэгтэй A өөрийн биеэр хандаж …>
Өчигдөр Дээд шүүхийн шийдвэр гарсны дараахан түр байрлах төвийн дарга над руу ярьлаа. Түр байрлах төвийн багш нар шүүхийн шийдвэрийн талаар тайлбарлаж өгөхөд үнэндээ ‘Их баярлалаа’ гэхээс өөр үг санаанд орж ирээгүй.
Миний хувьд өнгөрсөн хугацаанд шүүхийн маргаанаас болж сэтгэл санааны хүнд байдалд байлаа. Бага нас болон хадам эцэгтээ бэлгийн хүчинд өртсөн өнгөрсөн хэргүүд бодогдож нойргүйтэх бүр хар дарж зүүдэлдэг байлаа.
Би бага наснаасаа эцэг эхийн хайрыг амсаж үзэлгүй өссөн билээ. Хүнтэй ханилан шинэ амьдралыг эхлүүлэхийг хүссэн. Гэвч Солонгост ирээд хадам эцэгтээ хүчиндүүлж нөхөр болох хүн маань ч намайг үл тоомсорлов. Бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс болж сэтгэл санааны хүнд дарамтанд байхад нөхөр болох хүн маань гэрлэлт хүчингүй болгох тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ байдлаас ихэд айж нөхөр болох хүн маань надад яагаад ийнхүү хандаж байгааг ер ойлгоогүй. Нөхөр бид хоёр бол нэг гэр бүл. Гэр бүлийн хэн нэг нь хүнд хэцүү байдалд байх үед бие биедээ түшиг болох ёстой гэж боддог. Гэтэл нөхөр болох хүн маань намайг мөнгөнөөс болж, өөрийн шунаг сэтгэлээсээ болж хууран хурим хийж Солонгост ирсэн гэж бодох болсон. Энэ нь миний хувьд асар их хүнд цохилт юм. Хэрвээ би хадам эцэгтээ хүчиндүүлж, гэрлэлтээ хүчингүйд болгон Вьетнам руу буцах болвол энэ их зовлонг ганцаараа хэзээ ч дааж чадахгүй байх байсан.
Вьетнамд очлоо ч намайг ойлгож тайтгаруулж өгөх хүн нэг ч байхгүй, бүгд л намайг буруутган ад үзэх байх. Байдал ингэж эргэвэл би цаашид амьд явж чадахгүй.
Бодохоос ч аймар. Яагаад надад ийм явдал учирч ийм зовлонд автаж байгаагаа мэдэхгүй юм
Өчигдөр дээд шүүхийн тогтоол хүлээх хооронд ихэд халуурч байсан ч санаа зовоод эмнэлэг ч явж чадаагүй. Зөвхөн шүүхийн тогтоол хэрхэн гарахыг хүлээж байлаа. Зогсож ч чадалгүй сууж ч чадалгүй дэмий л санаа зовж байлаа. Шүүх шударга шийдвэр гаргаасай хэмээн дотроо гуйж залбирч байлаа. Энэ удаагийн шүүхийн шийдвэр нь өнгөрсөн хугацаанд айдас дунд амьдарч байсан надад шүүхийн шударга ёсийг харуулж өглөө. Энэ нь зөвхөн надад ч биш цаашлаад бага насандаа хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн найдаж байна. Бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөн зовлон амсаж яваа эмэгтэйчүүд өнөө болон ирээдүйд дахин ийм зовлонг амсахгүй байгаасай хэмээн хүсч байна.
Дээд шүүхийн шүүгчид, өмгөөлөгчид, түр байрлах төвийн багш нар, Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв, цагаач эмэгтэйчүүдийн түр байрлах төвүүд, эмэгтэйчүүдийн байгууллагууд шударга шийдвэр гарахад бүх талаар тусалж надад хүч чадал өгч байсан хүмүүст маш их баярлалаа. Баярлалаа гэсэн үгнээс өөрөөр илэрхийлэх арга алга даа. Энэ удаагийн шүүхийн хуралдааны шийдвэрээр хэрвээ би Солонгос улсад оршин суух болвол над шиг хүнд зовлонд өртсөн хүмүүст өөрийн чадах хэрээрээ туслан, надад тусалсан хүмүүст өөрийнхөө сайн сайхан амьдарч байгаагаараа хариу барих болно
Чин сэтгэлээсээ баярлалаа
2016оны 2сарын 19нд
※ Орчуулж цэгцэлсэн Лэти ма и тү (Солонгосын цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв, хүний эрхийн багийн дарга)
‘Бага насандаа бэлгийн хүчирхийлэлээр жирэмслэн хүүхэд
төрүүлсэн нь гэрлэлт хүчингүй болгох шалтгаан хэмээн шийдвэрлэсэн анхан шатны шийдвэрийг Дээд шүүх хэрэгсэхгүй болгосон шидвэрийг дэмжиж байна!
Дээд шүүх (3-р хэсэг, Шүүх хурлыг даргалсан Ким Шин) нь 2016. 2. 18.ний өдрийн 14:00 цагт ‘Бага насандаа бэлгийн хүчинд өртөн түүнээс үүдэн жирэмслэн, хүүхэд төрүүлсэн нь гэрлэлт хүчингүй болгох шалтгаан хэмээн үзэн’ Вьетнам эмэгтэйн хэргийн талаар гэрлэлтийг хүчингүй болгох, нөхөн төлбөр олгох тухай Жонжү орон нутгийн анхан шатны шийдвэрийг Дээд шүүх хэрэгсэхгүй болголоо
Дээд шүүх нь уг тогтоолд хэрэгт холбогдогч нь бага насандаа өөрийн үзэл бодлоос үл хамааран бэлгийн хүчирхийлэлд өртөн улмаар хүүхэд төрүүлсэн нь хувь хүний нэр хүндтэй холбогдсон хувийн нууцад хамрагдах асуудал учраас үүнийгээ 3дагч итгээдэд мэдүүлэх шаардлагагүй буюу үүнийгээ мэдүүлээгүйгээс буруутах ёсгүй хэмээн заажээ
Энэ нь хүүхэд төрүүлсэн гэдгээ нууцлан мэдүүлээгүй хэмээн үзэн иргэний хуулийн 816-р зүйл 3-р заалт “Гэрлэлтийг хүчингүй болгох тухай” зүйл ангитай үл нийцэх бөгөөд олон улсын гэрлэлтийн хувьд ч хамаатай болно хэмээн цохон тэмдэглэсэн нь Солонгосийн нийгмийн үзэл бодол, хуулийн шударга байдлыг харуулж чадлаа
Бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөн жирэмслэн улмаар хүүхэд төрүүлсэн гэдгээ заавал мэдэгдэх ёстой гэдэг нь Үндсэн хуулинд заасан хувийн мэдээлэл болон хувийн нууцаа хадгалах хүний эрх чөлөөнд халдсан хэрэг бөгөөд түүнчлэн хүчирхийлэлд өртөж хохирсон хүүхдийг хамгаалах дотоодын болон олон улсын хуулийн заалтыг зөрчсөн хэрэг болно. Энэ удаагийн дээд шүүхийн шийдвэр нь энэхүү эрх зүйн алдааг илрүүлэн гаргасан болно.
Түүнчлэн гэрлэлтийн өмнөх жирэмслэлт болон төрөлттэй холбогдон гэрлэлт хүчингүй болгох шүүхийн шийдвэр нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай байсан бөгөөд энэ удаагийн дээд шүүхийн шийдвэр нь гэрлэлтийн өмнөх ‘төрөлт’ нь гэрлэлт хүчингүй болгох шалтгаан хэмээн үзсэн шүүхийн шийдвэрийг хөндсөн чухал асуудал болж чадлаа.
Дотоод дахь хуулийн шийдвэрт өнөөг хүртэл ‘хүүхэд төрүүлсэнээ нуусан бол’ энэ нь гэрлэлт хүчингүй болгох шалтгаан хэмээн үзэж ирсэн нь үнэн. Гэвч Вьетнам эмэгтэй A-н хувьд бага насандаа бэлгийн хүчирхийлэлд автан хүүхэд төрүүлсэн, энэ нь гэрлэлт хүчингүй болох шалтгаан болно хэмээн үзвэл хүчингийн хэргийн хохирогч-д шийтгэл үзүүлсэнтэй адил бөгөөд манай цагаач‧эмэгтэйчүүдийн байгууллагууд хамтран үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх үүднээс шүүхэд даван заалт гаргасан болно. Гэвч эхний болон хоёр дахь шүүх хурал нь нөхрийн талд зогсож гэрлэлтйг хүчингүй болгох, нөхөрт нөхөн төлбөр олгох тухай шийдвэрийг гаргасан. Хохирогч эмэгтэйг дэмжигч байгууллагууд нь өмгөөлөгчдийн нэгдсэн багийг байгуулан дээд шүүхэд дав заалдсанаар 2дахь шүүх хурлын шийдвэрийг хүчингүй болгон буцаах шийдвэр гаргалаа. Бэлгийн хүчирхийллийн хэргийн хохирогчийг эхний болон хоёр дахь шүүх хурал гэрлэлтийг хүчингүйд тооцон нөхөн төлбөр нөхөртэй өгөх хариуцлага хүлээлгэсэн нь үл нийцэх шийдвэр байсныг дээд шүүхийн шийдвэр харууллаа
Энэхүү хэргийн өөр нэг анхаарал татсан зүйл нь Вьетнамд бага насандаа хүчирхийлэлд өртөн жирэмсэлж хүүхэд төрүүлсэн энэ эмэгтэй Солонгос хүнтэй гэр бүл болж амьдралаа дахин шинээр эхлүүлэхийг мөрөөдөн Солонгосд ирсэн боловч хадам эцэгтээ хүчиндүүлэн, хоёр ч удаа хүчингийн хэргийн хохирогч болсон явдал юм. Хадам эцэгтээ хүчиндүүлснээс болж гэр бүлийн амьдрал нь төгсгөл болсон ч бэлгийн хүчирхийлэлд дахин өртсөн явдлыг бид зүгээр хараад сууж чадахгүй.
Энэ удаагийн хэрэг нь нэгэн Вьетнам эмэгтэйн хэрэг боловч тэрхүү үр дүн нь асар их нөлөөтэй юм. Зүгээр нэг төрөлт биш хүчиндүүлсний улмаас хүүхэд төрүүлсэн гэдгийг бусдад мэдэгдэх шаардлагагүй энэ нь хүний эрхийн асуудал гэдгийг дээд шүүх албан ёсоор мэдэгдлээ. Солонгос нийгэмд өнгөрсөн хугацаанд байгаагүй шийдвэр гарсан гэдэг утгаараа ч энэхүү шийдвэр нь бүх эмэгтэйчүүдэд нөлөөлөх болно. Эмэгтэйчүүдийн хүний эрхийн асуудлыг хөндөж чадсан дээд шүүхийн шийдвэрийг Жонжү орон нутгийн шүүх дээр ч хэрэгжинэ гэдэгт найдаж байна
2016оны 2сарын 22өдөр
Солонгосын цагаач эмэгтэйчүүдйин эрхийг хамгаалах төв болон
Цагаач‧эмэгтэйчүүдийн 20 байгууллага
usio>��ϝ[.